🎉 “Үндэсний бичгийн цагаан толгойн баяр”-аа тэмдэглэлээ ✍️📖
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сурагч, багш, ажилчдын үндэсний бичиг үсэгт суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих, эх хэл, бичгээрээ бахархах үзлийг төлөвшүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичгийн цагаан толгойн баяр” 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 🎊
🎙️ Энэхүү баярын үйл ажиллагааг “Оюунлаг” сургуулийн Ерөнхий захирал, МУГБ Д.Батсайхан нээж, багш, сурагчдадаа эрдмийн их аянд нь амжилт хүсэн ерөөлийн үг хэллээ. 🎓
📌 Өнөөдрийн арга хэмжээний хүрэнд:
🖋️Сурагчдын хичээнгүй бичиг, бүтээлийн үзэсгэлэн
📚☕🍬 “Чихэртэй, кофетой уншлага” уриалгат арга хэмжээ зохион байгуулж, багш 👩🏫👨🏫, сурагчид 🧑🎓, ажилчид хамтдаа уншлага өрнүүллээ.
2025-2026 оны хичээлийн жилд үндэсний бичиг үсгээ амжилттай сайн сурч нийт хамт олноо манлайлсан шилдэг анги хамт олныг тодруулан алдаршууллаа.
2025-2026 оны хичээлийн жилийн “Сайхан бичигтэн анги хамт олон”-оор Ц.Даваахүү багштай 6б анги
2025-2026 оны хичээлийн жилийн “Тэргүүний уншигч анги хамт олон”-оор П.Одмандах багштай 6в анги
2025-2026 оны хичээлийн жилийн “Зөв бичигтэн анги хамт олон”-оор Г.Нарангэрэл багштай 6а анги
2025-2026 оны хичээлийн жилийн “Сайхан дэвтэртэй анги хамт олон”-оор Б.Цэндсүрэн багштай 6г анги
6-р ангийн 139 сурагчаас хамгийн шилдэг уншигч 4 сурагчаар:
6б ангийн сурагч Ж. Виктория
6г ангийн сурагч Б.Хишиг-Ундрах
6в ангийн сурагч Ам.Амирлан
6а ангийн сурагч О.Амин-Эрдэнэ
Хамгийн сайхан бичигтэй шилдэг сурагчаар:
6а ангийн сурагч Д.Номин-Эрдэнэ
6б ангийн сурагч С.Танан-Эрдэнэ
6в ангийн сурагч Г.Содбилиг
6г ангийн сурагч Г.Урансолонго
😊 Хүүхдүүдийн баяр хөөр, 👨👩👧👦 эцэг эхчүүдийн бахархал, 👏 халуун алга ташилтаар дүүрэн энэ өдөр хүн бүрийн сэтгэлд урам зориг, бахархал, сайхан дурсамж болон үлдлээ. 💖
🙏 Бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтдаа зүтгэж буй нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ халуун талархал илэрхийлье.
Үндэсний бичиг үсгээ дээдэлье! ✍️📜✨
Энэ сар
.
.
.
.
·
·
·
·
·



