1-Р АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ! 🎉
📅 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр I ангийн бяцхан сурагчид маань англи хэлний хичээлээр сурч мэдсэн зүйлсээ эцэг эх, асран хамгаалагч, багш нар болон үе тэнгийн найзууддаа танилцуулж, баяр хөөр, дурсамж дүүрэн сайхан өдөр болж өнгөрлөө. ✨
🎤 Бяцхан сурагчид маань өөртөө итгэлтэйгээр сурсан дуугаа дуулж, 📖 цээжилсэн шүлгээ уншин, өөрсдийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээ тайлагналаа. Мөн энэ хичээлийн жилд “Cambridge Global English" олон улсын хөтөлбөрийн Stage 1 сургалтыг амжилттай дүүргэж, 📜 батламжаа гардан авлаа.🌟
🙏 Бидний баярт хүрэлцэн ирж, хүүхдүүдээ дэмжсэн эрхэм асран хамгаалагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🌈 Эрхэм бяцхан шавь нартаа цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 📚
Энэ сар
.
.
.
.
·
·
·
·
·



