Оюунлаг

Физик, химми, биологи, дэлхийн судалгааг туршилт, лабораторийн ажил, олимпиадын бэлтгэлээр гүнзгийрүүлэн судалдаг. Робототехник, цахилгаан хэлхээ, инженерчлэлийн төслөөр шинжлэх ухаанаа практикт хэрэглэх боломжтой.

Машин сургалт, мэдээлэл боловсруулалт, өгөгдлийн ёс зүй, мэдээллийн аюулгүй байдлыг 11–12 ангийн сонгон сурагчдад заана. Python, Pytorch, дата визуал, AI-н нийгэмд үзүүлэх нөлөөг практикаар ойлгоно.

Алгебр, геометр, тоон шинжилгээ, магадлал зэргийг олон улсын математикийн олимпиадын стандартаар зааж, IMO, AMC, MO-ийн бэлтгэлийн ангиар суурьшил үүсгэдэг.

Англи, Япон, Хятад, Орос хэлийг олон улсын зэрэгтэй багш нар заана. IELTS, TOEFL, JLPT, HSK гэрчилгээний бэлтгэл, гадаадад суралцах хөтөлбөрийн зөвлөгөөг нэгдсэн орчинд авах боломжтой.

Хөгжим, дүрслэх урлаг, кино, дизайн, фото болон 3D-н чиглэлээр мэргэжлийн студи, найруулагч багштай. Сурагчдын урлагийн төсөл, үзэсгэлэн, дуу тоглолтыг улирал бүр зохион байгуулна.

Олимпийн хэмжээний бассейн, орчин үеийн хана авиралт, баскетбол, теннис, бадминтоны заал, мэргэжлийн дасгалжуулагч багш нараар хичээллэх 14 төрлийн спортын дугуйлан.

Stanford, MIT, Cambridge зэрэг тэргүүлэх их сургуулиудын зуны хөтөлбөр, оюутны солилцоо, дэлхийн их сургуульд элсэх тэтгэлэгт бүртгэлийн зөвлөгөөг бүрэн дэмжинэ.

Mindfulness, сэтгэл судлал, амьдрах ур чадварын сургалт, ангийн уур амьсгалын ажил, эцэг эхэд зориулсан зөвлөгөөгөөр сурагчийн сэтгэлийн тэнхээ, тэнцвэрт байдлыг дэмжинэ.