2026 ОНЫ ТӨГСӨГЧДӨӨС ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТУУДЫН 800 ОНООТНУУД ТОДОРЛОО.
ОЮУНЛАГ сургуулийн 2026 оны 12-р ангийн төгсөгчдийн 99% нь олон улсын IELTS, TOEFL, SAT шалгалтуудад амжилттай хамрагдлаа.
БШУЯ-ны сайдын 2021 оны 10-р сарын 6-ны өдрийн А/347, мөн 2024 оны А/66 дугаар тушаалаар шинэчлэн баталсан
“Олон улсын нэр хүндтэй шалгалтуудын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журам”-ын дагуу ОЮУНЛАГ сургуулийн 2026 оны төгсөгчдөөс 34 сурагч “A+, A” үнэлгээг хангаж, 800 оноогоо баталгаажууллаа.
Олон улсын шалгалтуудаа амжилттай өгсөн нийт сурагчдадаа баяр хүргэе.
Удахгүй болох их дээд сургуульд элсэх уралдаант ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-д нь амжилт хүсье.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА. 2026.05.02



